FundMN нь хэн ч, хаана ч байсан өөрийн зорилгын төлөө хандив цуглуулах боломжийг олгодог Монголын анхны хандивын платформ юм.
FundMN нь 2023 оноос үүсгэн байгуулагдсан. Монгол хэрэглэгчдэд зориулан дотоодын болон гадаад төлбөрийн системүүдтэй бүрэн нийцтэй байхаар боловсруулагдсан.
Бид хандив цуглуулахыг зөвхөн уламжлалт байдлаар, хязгаарлагдмал хүрээнд биш, хүн бүхэн өөрсдийн хандивын аяныг шинэлэг, хялбар байдлаар үүсгэх, өөрийн зорилгоо бусдад танилцуулах замаар мөрөөдлөө биелүүлэх боломжийг бий болгохыг зорьдог. Гэр бүлийн хэрэгцээ, эмнэлгийн зардал, боловсролын дэмжлэг — энэ бүхэн шаардлагатай байгаа хэн нэгэн болон бусдад туслахыг хүсэж буй хүмүүсийг холбодог. Түүнчлэн "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэсэн Монгол ардын зүйр үгийг технологийн шийдлээр дамжуулан хэвшил болгохоор ажилладаг.
Платформ дэх бүх гүйлгээ нь албан ёсны төлбөрийн системээр дамжих буюу нууцлал, аюулгүй байдлыг хангасан байдаг тул хандивлагч болон хандив хүлээн авагч хоёулаа найдвартай орчинд ажилладаг.
Бид зөвхөн платформ биш — таны хандивын аяныг амжилтанд хүргэхэд туслах багийн үүрэг гүйцэтгэдэг.
Бүртгэл хийж, хандивын аянаа хялбарханаар үүсгэх боломжтой. Техникийн мэдлэг шаардлагагүй.
Хурдан & энгийнАлбан ёсны төлбөрийн системээр дамжуулан шууд хандив авах боломжтой. Гадаадаас хандив хүлээн авах боломжтой.
100% дотоодын системНайз нөхөд, гэр бүлтэйгээ хамтран хандив цуглуулаарай. Багийн аян дунджаар 30% илүү цуглуулдаг.
+30% илүү цуглуулнаSSL шифрлэлт, QPay сертификат, банкны түвшний хамгаалалтаар таны мөнгийг хамгаалдаг.
SSL · PCI · QPayХандивын аяны явцыг, хандивлагчдыг, цугларсан дүнг хэзээ ч, хаанаас ч харах боломжтой.
Хянах самбарНэгэндээ туршлагаа хуваалцах, зөвлөмж, нийгмийн сүлжээний интеграц нь хандивын аяныг бусдад илүү их хүргэх боломжтой.
+35% илүү хүрнэСайн байна уу!
Олон улсад хандивын платформуудыг ашиглаж санхүүжилт босгох нь хувь хүний төдийгүй хамт олны дунд хэвийн үзэгдэл байдаг. Харин Монголд энэ ойлголт, соёл сайн хөгжөөгүй, бүрэн төлөвшөөгүй, эхлэл үедээ байна. Энэ үйл ажиллагаанд ашигладаг албан ёсны платформгүй, хэн нэг олны танил, нийгмийн сүлжээнд олон дагагчтай хүмүүст хандах эсвэл телевизийн сувгаар мэдээллээ хүргэх байдлаар хандив цуглуулах аян зохион байгуулагдаж, үр дүн нь харилцан адилгүй байна.
Энэ бол өөрчлөх ёстой зүйл байсан.
Тиймээс FundMN-ийг байгуулсан — энэ зөвхөн цахим хуудас биш, энэ та бүхнийг энгийн, хялбар, хурдан байдлаар өөрт тулгарсан нэн шаардлагатай санхүүгийн хэрэгцээнд зориулан хандивлагчдад хүрэх холбогч, гүүр нь байгаасай гэж хүсэж байна. .
Таны хандивын аян амжилттай болоход бид бүрэн дэмжих болно!
Хэдхэн минутын дотор үнэгүй хандивын аян үүсгэж, өнөөдрөөс л хандив цуглуулж эхлээрэй.